Tuesday, January 13, 2009

Хүн ам зүйн сургалт судалгааны төвийн талаархи мэдээлэл

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн сургалт судалгааны төв

Хүн ам зүйн сургалт судалгааны төв нь 1990 онд МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд “Хүн Амын Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. 1992 оноос НYБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилт, техник тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хүрээг тэлж Хүн амын сургалт судалгааны төв хэлбэрээр болон зохион байгуулагдсан ба тэр үеэс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд Монгол улс дахь Хүн ам ба хөгжлийн чиглэлээрх бие даасан мэргэжлийн сургалт, судалгааны төв болтлоо хөгжиж чадсан юм.

1991-1996 онд Монгол Улсын Засгийн газар, НYБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлсэн анхны Yндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүн Амын Сургалт Судалгааны Төв байгуулах” төслийг, 1997-2001 оны хугацаанд хоёр дахь Yндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүн ам зүйн үзүүлэлтүүдийг хөгжлийн хөтөлбөрт тусгах нь” төсөлт ажлыг ЭМНХЯ-ны Стратеги, Удирдлага Төлөвлөлтийн Газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн үр дүнг хүлээлгэн өгсөн. 2002-2006 онд Yндэсний гурав дахь хөтөлбөрийн хүрээнд “Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн Хүн ам, Жендэр, Хөгжлийн асуудлаархи сургалт, судалгааны ажлын чадавхийг сайжруулах” нэртэй 5 жилийн төслийг Хүн ам, Хөгжлийн Стратеги дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэв.

Тус төв нь байгуулагдсан цагаасаа хойш дараах үндсэн зорилтуудад үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж ирсэн. Yүнд:

  • “Эдийн засагч-Хүн ам зүйч” дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бакалавр, магистрын сургалт явуулах;
  • Yндэсний болон орон нутгийн засаг захиргааны хүн ам, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд давтан сургалт зохион байгуулах, үндэсний судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хүн ам, хөгжил, жендэрийн асуудлаар мэргэшсэн бүлгийн хүмүүст сургалт явуулах;
  • Хүн ам, нийгмийн асуудлаар бодлогын болон нийгмийн өргөн хүрээний судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн Засгийн газрын болон бусад холбогдох байгууллагуудыг цаашдын бодлого, хөтөлбөрт шаардагдах мэдээллээр хангах.

Сүүлийн жилүүдэд хүн ам, хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, олон нийтэд зориулсан ухуулга сурталтчилгааны ажилд төвийн багш, судлаачид төдийгүй оюутнууд нэлээд идэвхтэй оролцож байна.

ХАССТ нь орчин үеийн программ хангамж бүхий иж бүрэн тоноглогдсон бие даасан компьютерийн лаборатори, хүн ам, хөгжил, статистикийн чиглэлээр төрөлжсөн 4000 гаруй ном, сэтгүүл бүхий бие даасан номын сантай. Номын сан нь төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, судлаачид, улсын болон хувийн их, дээд сургуулиудын багш, судлаач, оюутнуудад нээлттэй үйлчилгээ үзүүлж байна.

Тус төв нь төрийн болон төрийн бус байгууллагууд, НYБ-Хүн амын Сан, НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байгууллага, Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүн ам Судлалын Шинжлэх Ухааны Олон Улсын Холбоо зэрэг олон улсын байгууллагууд, гадаадын их дээд сургуулиудын холбогдох салбаруудтай өргөн хүрээний нягт хамтын ажиллагаатай ажиллаж байгаа билээ.

Суралцагсад маань хүн амын болон статистик шинжилгээний компьютерийн орчин үеийн программ хангамжийг эзэмшиж, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон улсын жишигт нийцэхүйц судалгаа шинжилгээ хийх ур чадварыг эзэмшиж байна. Олон улсын зөвлөх, сайн дурын ажилтнуудаар хичээл заалгах өргөн боломжийг бид оюутнууддаа олгож, Англи хэлнийх нь мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.

Төвийн хамт олон өнгөрсөн хугацаанд хүн ам зүй, хүн ам судлалын чиглэлээр 18, хүн ам, хөгжил, жендерийн чиглэлээр 8, шилжих хөдөлгөөн, хотжилтын чиглэлээр 4, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 6, судалгааны арга зүйн чиглэлээр 5, эрүүл мэндийн чиглэлээр 11, хүн амын бодлого хууль эрх зүйн чиглэлээр 3, нийтдээ 55 судалгаа, эрдэм шинжилгээний тайлан, ном сурах бичиг, сэтгүүл хэвлүүлээд байна. Уг төвд өнөөдөр доктор 2, ахлах багш 2, магистр багш 1, эрдэм шинжилгээний ажилтан 2 ажиллаж байна.

Тус төв 1994 оноос хойш Эдийн засагч-Хүн ам зүйч мэргэжлээр нийтдээ 100 гаруй дээд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн төгсгөлөө. Төгсөгчдийн 70.4 хувь нь мэргэжлээрээ тогтвортой ажиллах ажлын байртай болсон. Гэсэн хэдий ч орон нутагт хүн ам зүйч мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ асар өндөр байгаа юм. Өнөөдөр улсын хэмжээнд хүн ам зүйч мэргэжлийн боловсон хүчнийг тус төв дангаараа бэлтгэн гаргаж байна.

Байршил: МУИС-ийн хичээлийн 5 дугаар байр, 105, 106 тоот өрөө

Бүрэлдхүүн Ахлах багш 2, багш 3, инженер багш 1 байна

Эрхлэгч: Докторант, ахлах багш А.Солонго

Багш нар: Доктор Ц.Болормаа

Доктор Б.Энхцэцэг

Магистр, ахлах багш Т.Навч

Магистр, багш Б.Мөнхжаргал

Магистр, сургалтын инженер багш Б.Наранчимэг

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 236-р тогтоолын 3-р хавсралт

Мэргэжлийн боловсрол олгох байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийн дагуу тус байгууллагын хүний нөөцийн ангилал зэрэглэлийг гаргавал

Их сургуулийн ахлах багш 2 хүн

Ангилал Удирдах албан хаагч , Төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж , эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг

Дүйцүүлэх албан тушаал нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал

Зэрэглэл ТҮМБ-6

Их сургуулийн багш 3 хүн ангилал , тодорхойлолтын хувьд адил ба харин зэглэл ТҮМБ-5

Энд МСҮТ-ийн дэд захирал

Инженер багш 1 хүн

Ангилал тодорхойлолт адил ба зэрэглэл ТҮМБ-4 Энд МСҮТ-ийн сургалтын менежер багтана. Албан ёсны нэр нь Их сургуулийн дадлагажигч багш

Хүний нөөцийн одоогийн байдал тус байгууллагын хувьд өөрийн бэлтгэсэн мэргэжилтнүүдээс голлон бүрдсэн ба ажлын ачааллын хувьд харьцангуй их гэж болох юм. Учир нь мэрэгжлийн ангиудадзахаас гадна их сургуулийн бүх салбаруудад хүн ам зүйн хичээл ордог мөн улсын хэмжээний цорын ганц сургалт эрдэм жинжилгээний байгууллага учир захиалгат болон төлөвлөгөөт судалгааны ажил байнга хийгддэг.

No comments:

Post a Comment