Tuesday, January 27, 2009

Ёгтлол


Санхүүгийн хямрал дэлхий дээгүүр нисэж явна.

Америк дээгүүр нисэхдээ хэлж байна гэнэ: -Манай нөхдүүд сайн ажиллажээ…

Европ дээгүүр нисэж байна: -Энд ч муугүй ажилласан байна.

Монгол дээгүүр ниссэн чинь бүр хямрал нь дээд цэгтээ тулчихсан байна гэнэ.

Хямрал уулга алдав: -Би энд ерөөсөө ирээгүй юм сан, хэн ийм болгочихдог байна аа???


УРИАЛГА


MOНГОЛЫН ЦОГЛОГ ЗАЛУУС АА, ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЗӨВХӨН МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ Л АМЬДАРЦГААЯ! ТАНЫ ИДЭХ ШОКОЛАД ЧИНЬ ГЭХЭД Л "ALPEN GOLD" БУС "АЛТАН ГОВЬ" БАЙГ! ТАНЫ ЦАЙГАА СҮҮЛЭХ СҮҮ ЧИНЬ "YILI" БУС "ӨҮЛЭН ЭХ" БАЙГ! ӨМСӨХ ХУВЦАС ЧИНЬ " YVES SAINT LAURENT , TOMMY HILFIGER" БУС "ГОВЬ , ГОЁО" БАЙГ! ТАНЫ ГЭРИЙН УГЛААШ РЕЗИНЭН БУС ЭСГИЙН БАЙГ! БЯЦХАН ҮРСИЙН ИДЭХ АМТТАН "ЧУБА ЧУПС, М&M" БУС "ААРУУЛ ХУРУУД" БАЙГ! ТАНЫ УУХ ЦАЙ "LIPTON" БУС "ИХ ТАЙГА" БАЙГ... БҮГДЭЭРЭЭ МОНГОЛЫНХОО ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИЖ, ХАМТДАА ХЯМДАРЛЫГ ДАВЦГААЯ!


Tuesday, January 20, 2009

Сануулга

МОНГОЛЧУУДАА ЭНЭ САНХYYГИЙН ЭНЭЭ ТЭРЭЭ БОЛСОН ЦАГ YЕД ЭХ ОРОНЧ СЭТГЭЛЭЭ ГАРГАН YНДЭСНИЙХЭЭ YЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЬЕ. МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЧУУД Л АВРАХААС ХЯТАДУУД АВРАХГYЙ ШYY ГЭДГИЙГ ИРГЭН БYР УХААРЪЯ. ААВ ЭЭЖ АХ ДYY НАЙЗ НӨХДИЙГӨӨ ИНГЭЖ УРИАЛААРАЙ. АРАЙ ГЭЖ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ ЭРЭЭНИЙ ХЯТАДУУДЫГ ТЭЖЭЭХЭЭ БОЛЪЁ Л ДОО!!!

Төсөл

Monday, January 19, 2009

Thursday, January 15, 2009

Хичээлийн хуваарь IY долоо хоног


Хичээлийн хуваарь IY долоо хоног PDF Хэвлэх И-мэйл

2009 оны 1-р сарын 16, Баасан гариг, 00:00


Кр
Даваа

Мягмяр

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба


I
II III IV
V
III III IY Y I II III IY Y I II III IY Y I II III IY Y I II IIIIY Y
Мэдээллийн технологи 2









1 1

















Төрийн санхүү 2






1 1


1 1





11







Ардчилал судлал 1














11












Англи хэл 2 1 1 11

























Хүний нөөцийн удирдлага 1





























Нийтийн захиргаа 211







11

















Эдийн засгийн бодлого 2





















1 1
1 1


Үндсэн хуулийн эрх зүй 2





























Цагийн хуваарь: I хичээл: 09.00-10.30 III хичээл: 13.00-14.30

II хичээл: 10.40-12.10 IY хичээл: 14.40-16.10

Үдийн завсарлага: 12.10-13.00 Y хичээл: 16.20-17.50

Удахгүй ирж буй сар шинийн мэнд дэвшүүлье!


Удахгүй ирж буй сар шинийн мэнд дэвшүүлье!
Даага далантай бяруу булчинтай онд мэнд тарган орох гэж байна уу?
Цаг цагаар нэг цадаж,
Цагаан сараар нэг цадна.
Үе үе нэг цадаж
Үхэр алахаар нэг цаднаа гэж...

Нийтийн захиргаа

Бюрократ тогтолцоог өөрчлөх тухай миний бодол

“Хаан-аасаа Хаалгач нь” гэгчээр манай улс орны өнөөгийн байдал хүнд суртал, олон шат дамжлага, авилга хээл хахууль зэрэгт өдрөөс өдөрт автсаар байна. Ганцхан жишээ дурдахад: ердөө жил гаранханы өмнө би гадаад паспортоо гээчээд дахин авах санаатай хөөцөлдөөд явах үед хүнд сурталтай, загнаж зандарсан нөхдүүд нэг нэгэнрүүгээ явуулсаар... эцэст нь би тэрэнд нь бухимдаж, түүртээд аргаа баран зогсож байтал тэнд ажилладаг байрын нэгэн настайвтар ах ирж надад тусалж билээ. Тэр нь сайндаа ч тусалсан юм биш, харин ашиг хонжоо хайсан нэгэн байв. Учир юу вэ? гэвэл тэр хүн над дээр ирээд миний материалыг үзчээд, өө чи мөнгөө тушаацан юм уу? Ахдаа мөнгийг нь өгцөн бол ах нь дор нь амжуулаад өгөх байлаа тэгэхдээ ахдаа нэг 5-н цаас өгчих гээд надаас мөнгө аваад 14 хонгийн дараа гарах ёстой байсан паспорт минь миний гар дээр 3-хан хонгийн дараа ирж билээ. Энэ нь надад тухайн үед ажлаа хурдан амжуулсанаараа сайхан байсан ч сэтгэлийг минь өвтгөсөн асуудал болж үлдсэн юм. Яг үнэндээ би үүнийг хүсээгүй ч тэгэхээс өөр аргагүйн улмаас тэднийг хөхүүлэн дэмжигч болон хувирсан байлаа. Гэтэл хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг авч үзвэл өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж хөгжсөөр байгаа нь зүгээр нэг банкаар үйлчлүүлэхэд л бидний нүдэнд бэлхнээ харагдана. Хүмүүс хоорондоо хоёр, зөвхөн хоёрхон байдлаар л харилцдаг. Нэг бол хүч тулгана, эсвэл сайн дурын үндсэн дээр харилцана. Дээрхи 2 байгууллага 2-лаа л иргэдийн үйлчилгээний байгууллага тэгэхдээ хөшигний цаана хэн байгаагаас нь л асар том ялгаа харагдаж байна. Үүний гол асуудал бол төрийн байгууллага бүх эрх мэдлийг дангаараа гартаа авснаар монополь болж, өрсөлдөөнд орохгүй, эрсдэл хийхгүй байсаар эцэстээ хөгжлөөс хоцорч байгаа дүр зургийг харуулж байна. Төрөөс явуулж буй бүхий л үйл ажиллагааг харахад хүчирхийлэл дээр тулгуурлан явуулж байдаг нь илт байдаг.
Энэ бүгдээс яахын аргагүй нэг зүйл буруу байгааг харж болно. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад нэвчсэн “Бюрократ” буюу босоо тогтолцоог үндэс сууриар нь халах цаг нь болсоныг харуулж байна.
Бюрократ тогтолцоо гэдэг бол хүнд сурталтан, олон шат дамжлага, бичиг цаастай их зууралдах байдлыг дагуулдаг, ширээний араас удирдан үйл ажиллагаа явуулдаг арга юм. Хэдийгээр хөгжлийнхөө явцад хүчээ авч байх үед нь түүнийг бахдан “Бюрократизм бол захиргааны төгс хэлбэр” хэмээн тодорхойлж байсан ч хэрэв бюрократ тогтолцоог зөнд нь хаяж, сул орхивол төр нь ард иргэдээ айлгадаг машин болж хувирах аюултай.. Тэгэхээр захирах, захирагдах ёс бол бюрократ тогтолцооны үндсэн судас нь болж өгч байна. Тэгвэл өнөөдөр Бюрократизм монголын нийгэмд гүн шингэсэн байгааг намд, олигархуудад үйлчилж байгаагаар нь тодорхой харж болох юм. Тиймээс зах зээлийн өнөөгийн тогтолцоонд бюрократ тогтолцоо огтхон ч тохирохгүй.
Үүгээр миний хэлэхийг хүссэн санаа бол манай өнөөгийн нийгэмд хорт хавдар болтлоо газар авч байгаа хүн бүрд тулгардаг асуудлаас чөлөөлөгдөж, түүнийг өөрчлөхийг хүссэн оролдлого юм. Бид ардчилсан нийгэмтэй улс оронд амьдарч байгаа биш билүү! Гэтэл яагаад өдөр болгон нэгэн хэвийн асуудалтай тулгарч түүнтэйгээ эвлэрэх ёстой гэж! Үүнийг өөрчлөх цаг нь болсон юм биш үү! Тэгвэл яаж энэ бүгдийг өөрчилж, бүр мөсөн хагацаж болох вэ?
Үүний тулд цоо шинэ арга барил, шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Гэвч монголчууд шинэ зүйлийг нэвтрүүлчээд хуучин арга барилаа ашигладагт гол асуудал байна. Тэгээд дараа нь монголд тохирохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд замыхаа дундаас хаях явдал олонтоо тохиолддог. Өөрөөр хэлбэл: шинэ зүйлийг шинэ арга барилаар хэрэгжүүлэхгүйгээр, хуучин арга барилаар нь хэрэгжүүлэх аваас ямар ч үр дүнгүй цаг хугацаа алдсан хэрэг болох буй заа. Тиймээс шинэ арга барил ашиглан шинээр сэтгэж, өөдрөг амьдарцгаая!

Сонирхуулж дурдахад:
Судлаад үзвэл Бюрократизм Монголоос үүсэлтэй гэж үздэг түүхтэй юм байна. Тэгэхээр бид бюрократын өвөг эцэг нь болж таарах нь ээ. Үүнийг Чингис хааны дэлхийн талыг эзэлж байхдаа хэрэглэж байсан арга барилаар нотлож болно. Тэрээр “Морин дэл дээрээс дэлхийн талыг эзлэхэд амархан, харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж өгүүлж байжээ.

Wednesday, January 14, 2009

2070 оноос ирсэн захидал

http://www.khovd-gol.mn/files/2070-onii-zakhidal.swf

Tuesday, January 13, 2009

Хүн ам зүйн сургалт судалгааны төвийн талаархи мэдээлэл

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн сургалт судалгааны төв

Хүн ам зүйн сургалт судалгааны төв нь 1990 онд МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд “Хүн Амын Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. 1992 оноос НYБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилт, техник тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хүрээг тэлж Хүн амын сургалт судалгааны төв хэлбэрээр болон зохион байгуулагдсан ба тэр үеэс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд Монгол улс дахь Хүн ам ба хөгжлийн чиглэлээрх бие даасан мэргэжлийн сургалт, судалгааны төв болтлоо хөгжиж чадсан юм.

1991-1996 онд Монгол Улсын Засгийн газар, НYБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлсэн анхны Yндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүн Амын Сургалт Судалгааны Төв байгуулах” төслийг, 1997-2001 оны хугацаанд хоёр дахь Yндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүн ам зүйн үзүүлэлтүүдийг хөгжлийн хөтөлбөрт тусгах нь” төсөлт ажлыг ЭМНХЯ-ны Стратеги, Удирдлага Төлөвлөлтийн Газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн үр дүнг хүлээлгэн өгсөн. 2002-2006 онд Yндэсний гурав дахь хөтөлбөрийн хүрээнд “Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн Хүн ам, Жендэр, Хөгжлийн асуудлаархи сургалт, судалгааны ажлын чадавхийг сайжруулах” нэртэй 5 жилийн төслийг Хүн ам, Хөгжлийн Стратеги дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэв.

Тус төв нь байгуулагдсан цагаасаа хойш дараах үндсэн зорилтуудад үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж ирсэн. Yүнд:

  • “Эдийн засагч-Хүн ам зүйч” дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бакалавр, магистрын сургалт явуулах;
  • Yндэсний болон орон нутгийн засаг захиргааны хүн ам, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд давтан сургалт зохион байгуулах, үндэсний судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хүн ам, хөгжил, жендэрийн асуудлаар мэргэшсэн бүлгийн хүмүүст сургалт явуулах;
  • Хүн ам, нийгмийн асуудлаар бодлогын болон нийгмийн өргөн хүрээний судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн Засгийн газрын болон бусад холбогдох байгууллагуудыг цаашдын бодлого, хөтөлбөрт шаардагдах мэдээллээр хангах.

Сүүлийн жилүүдэд хүн ам, хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, олон нийтэд зориулсан ухуулга сурталтчилгааны ажилд төвийн багш, судлаачид төдийгүй оюутнууд нэлээд идэвхтэй оролцож байна.

ХАССТ нь орчин үеийн программ хангамж бүхий иж бүрэн тоноглогдсон бие даасан компьютерийн лаборатори, хүн ам, хөгжил, статистикийн чиглэлээр төрөлжсөн 4000 гаруй ном, сэтгүүл бүхий бие даасан номын сантай. Номын сан нь төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, судлаачид, улсын болон хувийн их, дээд сургуулиудын багш, судлаач, оюутнуудад нээлттэй үйлчилгээ үзүүлж байна.

Тус төв нь төрийн болон төрийн бус байгууллагууд, НYБ-Хүн амын Сан, НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байгууллага, Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүн ам Судлалын Шинжлэх Ухааны Олон Улсын Холбоо зэрэг олон улсын байгууллагууд, гадаадын их дээд сургуулиудын холбогдох салбаруудтай өргөн хүрээний нягт хамтын ажиллагаатай ажиллаж байгаа билээ.

Суралцагсад маань хүн амын болон статистик шинжилгээний компьютерийн орчин үеийн программ хангамжийг эзэмшиж, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон улсын жишигт нийцэхүйц судалгаа шинжилгээ хийх ур чадварыг эзэмшиж байна. Олон улсын зөвлөх, сайн дурын ажилтнуудаар хичээл заалгах өргөн боломжийг бид оюутнууддаа олгож, Англи хэлнийх нь мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.

Төвийн хамт олон өнгөрсөн хугацаанд хүн ам зүй, хүн ам судлалын чиглэлээр 18, хүн ам, хөгжил, жендерийн чиглэлээр 8, шилжих хөдөлгөөн, хотжилтын чиглэлээр 4, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 6, судалгааны арга зүйн чиглэлээр 5, эрүүл мэндийн чиглэлээр 11, хүн амын бодлого хууль эрх зүйн чиглэлээр 3, нийтдээ 55 судалгаа, эрдэм шинжилгээний тайлан, ном сурах бичиг, сэтгүүл хэвлүүлээд байна. Уг төвд өнөөдөр доктор 2, ахлах багш 2, магистр багш 1, эрдэм шинжилгээний ажилтан 2 ажиллаж байна.

Тус төв 1994 оноос хойш Эдийн засагч-Хүн ам зүйч мэргэжлээр нийтдээ 100 гаруй дээд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн төгсгөлөө. Төгсөгчдийн 70.4 хувь нь мэргэжлээрээ тогтвортой ажиллах ажлын байртай болсон. Гэсэн хэдий ч орон нутагт хүн ам зүйч мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ асар өндөр байгаа юм. Өнөөдөр улсын хэмжээнд хүн ам зүйч мэргэжлийн боловсон хүчнийг тус төв дангаараа бэлтгэн гаргаж байна.

Байршил: МУИС-ийн хичээлийн 5 дугаар байр, 105, 106 тоот өрөө

Бүрэлдхүүн Ахлах багш 2, багш 3, инженер багш 1 байна

Эрхлэгч: Докторант, ахлах багш А.Солонго

Багш нар: Доктор Ц.Болормаа

Доктор Б.Энхцэцэг

Магистр, ахлах багш Т.Навч

Магистр, багш Б.Мөнхжаргал

Магистр, сургалтын инженер багш Б.Наранчимэг

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 236-р тогтоолын 3-р хавсралт

Мэргэжлийн боловсрол олгох байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийн дагуу тус байгууллагын хүний нөөцийн ангилал зэрэглэлийг гаргавал

Их сургуулийн ахлах багш 2 хүн

Ангилал Удирдах албан хаагч , Төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж , эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг

Дүйцүүлэх албан тушаал нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал

Зэрэглэл ТҮМБ-6

Их сургуулийн багш 3 хүн ангилал , тодорхойлолтын хувьд адил ба харин зэглэл ТҮМБ-5

Энд МСҮТ-ийн дэд захирал

Инженер багш 1 хүн

Ангилал тодорхойлолт адил ба зэрэглэл ТҮМБ-4 Энд МСҮТ-ийн сургалтын менежер багтана. Албан ёсны нэр нь Их сургуулийн дадлагажигч багш

Хүний нөөцийн одоогийн байдал тус байгууллагын хувьд өөрийн бэлтгэсэн мэргэжилтнүүдээс голлон бүрдсэн ба ажлын ачааллын хувьд харьцангуй их гэж болох юм. Учир нь мэрэгжлийн ангиудадзахаас гадна их сургуулийн бүх салбаруудад хүн ам зүйн хичээл ордог мөн улсын хэмжээний цорын ганц сургалт эрдэм жинжилгээний байгууллага учир захиалгат болон төлөвлөгөөт судалгааны ажил байнга хийгддэг.

Thursday, January 8, 2009

Wednesday, January 7, 2009

Хуулиуд

www.legalinfo.mn

Tuesday, January 6, 2009

Англи хэл

Text 3: Revising Your Essay \Эссээгээ хянаж шалгах\

Revising literally means “looking again”.\Хянах гэдгийг үгчилбэл “дахин харах” гэсэн утгатай.\
Why do you need to revise-to look again at what you have written?\Бичсэн зүйлүүдээ яагаад дахин эргэн харах шаардлагатай вэ?\
The main reason is that to produce an effective essay, you must put yourself in the place of the reader. \Гол шалтгаан нь үр дүнтэй эссэ бичихийн тулд, уншигчийн байр сууринд өөрийгөө тавь.\
You must see what the essay presents to a reader and check its effect against your aims.\Чи эссээгээ уншигчид танилцуулахдаа заавал зорилтуудынхаа үр дүнг шалгах ёстой. \
Since a first draft seldom if ever realizes the writer's aims perfectly, you must consider what it needs.\Хэрэв эхний нооргоосоо л хааяа нэг, бичилтийн зорилтуудаа төсөөлөн сайн гаргаад өгсөн бол чи хэрэгтэй зүйлээ авч үзэх ёстой.\

The key to effective revision is this: try to make big changes before turning to little ones. \Үр дүнтэй хянах гол түлхүүр бол: жижиг зүйлрүүгээ эргэхээсээ өмнө том өөрчлөлтийг хийхээр оролд.\
If you try to do both at the same time, you may find yourself laboring over a particular sentence and then deciding to rewrite or cut out altogether the whole paragraph that contains it. \Хэрвээ чи нэгэн зэрэг хийхээр болсон бол тодорхой нэг өгүүлбэрээр өөрийнхөө санааг гаргаад дахин хуулж бичихээр шийд, эсвэл бүгдийг багтааж байгаа бүхэл бүтэн догол мөрийг хасаж ч болно.\

Making and Getting Written Comments on a draft\ Ноорог дээрээ бичгийн тайлбар хийж эхэл.\
Reconsidering Your General Aim \Гол зорилгоо дахин нягталж авч үз.\
Reconsidering Your Tone \Бичилтийн хэв, өнгө аясаа дахин авч үз.\
Reconsidering Your Structure \Бүтэцээ дахин авч үз.\

a. Can you state the thesis of your essay? \Та эссээнийхээ бичилтийн сэдэвийг баталгаажуулж чадах уу?\
b. Does your introduction announce or forecast your thesis? \Таны сэдэв мэдээлэл, танилцуулгаа урдчилан гаргаж илэрхийлж байна уу?\
c. Can you state the main point or identify the most important image in each paragraph? \ Та догол мөр болгоныхоо хамгийн чухал дүрслэлийг (санааг) адилтган гаргаж чадах уу?\
d. Does each paragraph help to develop the thesis? \ Сэдвийг өргөжүүлэхэд догол мөр болгон танд тусалж байна уу?\
e. After the first paragraph, is each new paragraph linked to the one before it?\ Эхний догол мөрийн дараагаар шинэ догол мөр болгоноо нэг нэгнийх нь өмнө холбож болох нь уу?\
f. Does each new paragraph reveal something new about the topic? \Шинэ догол мөр болгон сэдэвтэй холбоотой ямар нэгэн шинэ зүйлийг илрүүлж байна уу?\
g. Does the ending reaffirm, reflect upon, or extend the main point of the essay?\ Эцсийн дахин баталгаажуулсан эссээний гол санааг бодож эргэцүүлсэн үү эсвэл өргөжүүлсэн үү?\
Developing Texture \Өргөжүүлсэн бүтэц, онцлог\
Sample Student Essay: Draft and Revision\Оюутны загвар эссэ: Ноорог болон \

Monday, January 5, 2009

Англи хэл

Writing Essays \Эссэ бичих тухай\

Where does writing Begin? \Бичилт хаанаасэхлэх вэ?\
Where do writers find within themselves the energy and desire to generate words, to compose sentences, and to build paragraphs? \Бичигч догол мөрийг бий болгохдоо үгсийг нэгтгэн, өгүүлбэрийг бий болгох хүсэл эрмэлзлийг хаанаас бий болгодог вэ?\
How do essays originate? \Эссэг яаж бий болгодог вэ?\

To these questions we have no simple answer. \Эдгээр асуултуудадхариулахад бидэнд амаргүй.\
But since writing originates somewhere in the mind, your first task is to find away into your mind and then out again so that you can bring back the news locked up inside you, waiting to be broadcast and. Pre-writing, then, is the process of discovering your own ideas. \Гэвч бичиж үүсгэхдээ оюун ухаандаа байгаа зарим хэсгээс бичиж эхэлж үүсгэн, өөрийнхөө анхны сэдвийг өөрийн оюун ухаанаас хайж болох ба мартагдсан мэдээллээ эргэн дахин дахин санаж чадсанаар эссэ бичих үйл явц, ерөнхий ойлголт, төсөөллийг мэдэж авна.\

To help you discover them, we offer a variety of suggestions. \Өөрийн санаа бодлыг нээн гаргахад туслахад дараах санлыг дэвшүүлж байна.\
If any one of them leads you to promising idea for an essay, you may not need all of the others, and you certainly don’t need to take them all in order. \Хэрэв гаргаж ирсэн санааны аль нэг нь таны бичих санаанд хүрвэл бүгдийг нь жагсаан бичих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл: гол санаагаа л олоод авцан бол бусад нь шаардлагагүй гэсэн үг.\
Feel free to experiment with different methods of getting started, and jump ahead to any method that you think will help you. \Эссээгээ бичихдээ янз бүрийн аргуудыг хэрэглэн, өөртөө хэрэг болох аргуудруу шилжиж болно.\

- Branching \Нарийвчлах, олон талаас нь авч үзэх\
- Choosing Topic \Сэдэв сонгох\
- Making an Assigned Topic Your Own \Өөрийн сонгосон сэдвээ өөрийн болгох, хязгаарлах\
- Narrowing the Topic \Сэдвээ хязгаарлах, нарийвчлах\
- Triple- Viewing the Topic: Particle, Wave, and Field \Гурваласан байдлаар сэдвийг авч үзэх: Хэсэг, Дүгнэлт, Талбар\
- Dramatizing the Topic with Questions \Сэдвээ асуултуудаар дүрслэн гаргаж ирэх\
- Choosing a Basic Question to Define a Problem or Conflict \Суурь асуултыг сонгон, асуудал, зөрчилтэй зүйлээ тодруул\
- Getting Reactions to Your Question \Асуултандаа хариулт олох\
- Using Analogies \Адилтгалыг хэрэглэх\
- Working with a Nugget \Чухал зүйлүүд дээрээ шаргуу ажиллах\
- Active Reading \Идэвхитэйы унших\