Wednesday, September 2, 2009

123

Тамхины утаа боргилсон
Архичны гэрт тєрсєн би
Утаат энэ хотоо
Єлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Эрэвгэнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нvдийг минь бvрхдэг

Tuesday, January 27, 2009

Ёгтлол


Санхүүгийн хямрал дэлхий дээгүүр нисэж явна.

Америк дээгүүр нисэхдээ хэлж байна гэнэ: -Манай нөхдүүд сайн ажиллажээ…

Европ дээгүүр нисэж байна: -Энд ч муугүй ажилласан байна.

Монгол дээгүүр ниссэн чинь бүр хямрал нь дээд цэгтээ тулчихсан байна гэнэ.

Хямрал уулга алдав: -Би энд ерөөсөө ирээгүй юм сан, хэн ийм болгочихдог байна аа???


УРИАЛГА


MOНГОЛЫН ЦОГЛОГ ЗАЛУУС АА, ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЗӨВХӨН МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ Л АМЬДАРЦГААЯ! ТАНЫ ИДЭХ ШОКОЛАД ЧИНЬ ГЭХЭД Л "ALPEN GOLD" БУС "АЛТАН ГОВЬ" БАЙГ! ТАНЫ ЦАЙГАА СҮҮЛЭХ СҮҮ ЧИНЬ "YILI" БУС "ӨҮЛЭН ЭХ" БАЙГ! ӨМСӨХ ХУВЦАС ЧИНЬ " YVES SAINT LAURENT , TOMMY HILFIGER" БУС "ГОВЬ , ГОЁО" БАЙГ! ТАНЫ ГЭРИЙН УГЛААШ РЕЗИНЭН БУС ЭСГИЙН БАЙГ! БЯЦХАН ҮРСИЙН ИДЭХ АМТТАН "ЧУБА ЧУПС, М&M" БУС "ААРУУЛ ХУРУУД" БАЙГ! ТАНЫ УУХ ЦАЙ "LIPTON" БУС "ИХ ТАЙГА" БАЙГ... БҮГДЭЭРЭЭ МОНГОЛЫНХОО ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИЖ, ХАМТДАА ХЯМДАРЛЫГ ДАВЦГААЯ!


Tuesday, January 20, 2009

Сануулга

МОНГОЛЧУУДАА ЭНЭ САНХYYГИЙН ЭНЭЭ ТЭРЭЭ БОЛСОН ЦАГ YЕД ЭХ ОРОНЧ СЭТГЭЛЭЭ ГАРГАН YНДЭСНИЙХЭЭ YЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЬЕ. МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЧУУД Л АВРАХААС ХЯТАДУУД АВРАХГYЙ ШYY ГЭДГИЙГ ИРГЭН БYР УХААРЪЯ. ААВ ЭЭЖ АХ ДYY НАЙЗ НӨХДИЙГӨӨ ИНГЭЖ УРИАЛААРАЙ. АРАЙ ГЭЖ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ ЭРЭЭНИЙ ХЯТАДУУДЫГ ТЭЖЭЭХЭЭ БОЛЪЁ Л ДОО!!!

Төсөл